Зөвхөн Оршихуй
Шинэ блогийн хаяг:
http://ekhataan.blogspot.com/
Сайхан өдөр
Хоёр шөнийн дунд өдөр байрладаг уу хоёр өдрийн дунд шөнө байрладаг уу? Мэдэх үү?Өдөр болгон сайхан, өнөөдөр болгон сайхан. Өчигдөр өнөөдрийн өнгөрсөн цаг болохоор сайхан. Маргааш гэдэг маргаашнаас өнөөдөр болчихдог, бас л сайхан. Хүн өнөөдөр хичнээн сайхан гэдгийг анзаарахгүй дуусгачих юм даа... Сайхан өдрийн тухай ингэж хэлэх байна. Уншвал нээрэн өдөр болгон сайхан байж болох юм гэсэн сэтгэгдэл төрж магадгүй юм... Өөр дээрээ төсөөлж уншаарай!
... Сэрүүлэгнээс түрүүлж сэрээд, сэтгэлдээн нэгийг бодож хэвтэх сайхан байлаа
Сэрэх цаг болоод хонх хангинахад цочосхийн өндийх сайхан байлаа
Халуун кофе буцлан данх дуугарах зуур хоёр гурав найтаалгачих сайхан байлаа
Салхивч онгорхой учир шувууд жиргэх нь дуулдах нэн сайхан байлаа
Хөшиг нээмэгц нарны гэрэл нүд гялбуулах нь дэндүү сайхан байлаа
Хөнжилөө хураангаа гөвөхөд хумхын тоос бужигнах нь бас л сайхан байлаа
Гадаа ганц нэг хүн алхах нь цонхоор харахад сайхан байлаа
Гадуур хувцасаа өмсөнгөө шүдээ угаах сайхан байлаа
Ажилдаа явах зуур харсан юм бүхэн сайхан байлаа
... Ганган бүсгүйн гутлын өсгий хугарсан зогсох хошин сайхан байлаа
Гүйж яваа хүүхэд бүдэрч, унах дөхсөн нь инээдтэй сайхан байлаа
Энд тэндгүй машин холхиж, эмээ зам гарахдаа намайг гуйх нь сайхан байлаа
Зам гарсан эмээ надад ерөөл хэлэх нь хамагаас сайхан байлаа
Шартсан царайтай залуу газар ширтэж яваад мөргөх шахсан нь сайхан байлаа
Мөргөчих шахсандаа бантаад амандаа бувтнах нь хөгийн сайхан байлаа
Алхаж явахдаа ажилаан төлөвлөх сайхан байлаа
Хаалга татаад ороход жижүүр өвгөн мэндлэх тун ч сайхан байлаа
... Утас байс гээ л дуугарч юм хийлгэхгүй нь төвөгтэй ч сайхан байлаа
Төвлөрөх гээд хичээсэн ч өөр юм бодогдоод байх нь сайхан л байлаа
Байн байн босч кофе уух сайхан байлаа
Ууж дуусгаад утаа баагиулж тамхи татах сайхан байлаа
Утасаар охинтойгоо ярих сайхан байлаа
Унтмаар санагдаж нойр хааяа хүрэх нь сайхан байлаа
Өглөөнөөс хойш юм идээгүйн учир өлсөх сайхан байлаа
Өл дарах гэж бохь зажилах сайхан байлаа
Цаг нэг харахад 6.00 болж байгаа нь сайхан байлаа
Сайхнаас сайхнаар суниаж суудлаан засах сайхан байлаа
... Орой болтол суугаад гадаа гарах сайхан байлаа
Цэвэр агаар амьсгалж толгой жаахан эргэх сайхан байлаа
Борооны жижиг дусал нүүрэн дээр дусах сайхан байлаа
"БОРОО" гэж шивнээд алгаан тосож дээш харах сайхан байлаа
Сэвэлзүүр салхи үс элэбэх нь сайхан байлаа
Хааяа ширүүсч шороо босох сайхан байлаа
Юу юугүй асгаж эхлэх нь сайхан байлаа
Озон үнэртээд сайхан байлаа
Найзууд залгаад найранд урих сайхан байлаа
Наргиантай үг бие биендээ хэлэх сайхан байлаа
Ярьж явсаар гэртээ ирэх сайхан байлаа
Ядарсанаа мэдэх сайхан байлаа
... Хоолоо хийхдээ амсаад байх сайхан байлаа
Хоёр тавгаар идээд цадаж суух сайхан байлаа
Зурагт үзээд тухлан суух сайхан байлаа
Суухаас хэвтэх нь илүү сайхан байлаа
Гуниг төрж санаа алдах сайхан байлаа
Санаа сэтгэл минь түүнтэй байгаа нь сайхан байлаа
Түүнийг бодон бодсоор нойр хулжих сайхан байлаа
Түм хүртэл тоолоод унтах сайхан байлаа
Энэ өдөр дэндүү сайхан байлаа
Өдөр бүр ийм л сайхан байсаар...
... Сэрүүлэгнээс түрүүлж сэрээд ...
бичсэн: Jay | төрөл: Миний л бодол..
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
tiimee
odor buhen saihan shuu. chi ih goyo durseljee. bi chinii helsneer yag oor deeree bodood uzlee. ene buh saihan zuils nadad bas bainga tohiolddogshd .
seruulegneesee turuulj sereed
setgeldeen negniig bodoj hevteh saihan bailaa
seruulegneesee turuulj sereed
setgeldeen negniig bodoj hevteh saihan bailaa
Сэтгэгдэл бичих